Езекиел 48:27-33 АБ2004

27 Зебулуны хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Гадынх бөгөөд нэг хувь юм.

28 Гадын хилийн хажуугаар өмнө талд урагшаа хил нь Тамараас Мерибат-кадешийн ус, Египетийн горхи болон Их Тэнгист хүртэл байх ёстой.

29 Энэ бол Израилийн овгуудад өв болгон та нарын шавга хаяж хуваах газар юм. Эдгээр нь тэдний хувиуд юм» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

30 Хотын гарах хаалганууд нь эдгээр юм. Хойд талд дөрвөн мянга таван зуун тохой хэмжээтэй бөгөөд

31 хотын дааман хаалганууд нь Израилийн овгуудаар нэрлэгджээ. Хойд зүгт гурван дааман хаалга буюу Реубений дааман хаалга нэг, Иудагийн дааман хаалга нэг, Левийн дааман хаалга нэг байх болой.

32 Зүүн талд дөрвөн мянга таван зуун тохой бөгөөд гурван дааман хаалга буюу Иосефын дааман хаалга нэг, Бениамины дааман хаалга нэг, Даны дааман хаалга нэг байх болой.

33 Өмнө зүгт дөрвөн мянга таван зуун тохой хэмжээтэй бөгөөд гурван дааман хаалга буюу Симеоны дааман хаалга нэг, Иссахарын дааман хаалга нэг, Зебулуны дааман хаалга нэг байх болой.