1 Хүний хүү чиний хувьд, хурц илдийг авч, түүнийг үсчний тонгорог мэт толгой ба сахлаа хусахад хэрэглэ. Дараа нь жинлэх жинлүүрийг авч, үсийг хуваа.
2 Гуравны нэгийг нь бүслэлтийн өдрүүд дуусах үед, хотын дунд галд шатаа. Тэгээд чи гуравны нэгийг нь авч, хотыг тойруулан түүнийг илдээр цавчиж, үлдсэн гуравны нэгийг салхинд хийсгэ. Би тэдний араас илдийг хуйнаас нь сугалах болно.
3 Мөн тэднээс цөөн хэдийг авч, тэднийг нөмрөгийнхөө хормойд уя.
4 Дахин тэдний заримыг авч, тэднийг галд хаяж, галд шатаа. Түүнээс Израилийн хамаг гэрт гал тарна.
5 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Энэ бол Иерусалим. Би түүнийг үндэстнүүдийн төвд тавьж, түүнийг улсуудаар хүрээлүүлэв.
6 Гэвч тэр Миний зарлигуудыг үндэстнүүдээс ч илүүгээр, Миний тогтоолуудыг түүнийг хүрээлсэн улсуудаас ч илүүгээр эсэргүүцэв. Учир нь тэд Миний зарлигуудыг үл тоомсорлон, Миний тогтоолуудын дотор алхсангүй”.