Езекиел 8:7-13 АБ2004

7 Дараа нь Тэр намайг хашааны үүдэнд авчрав. Намайг харахад, харагтун, хананд нэгэн нүх байв.

8 Тэр надад—Хүний хүү, одоо ханыг нүхэл гэв. Тиймээс би ханыг нүхлэхэд, харагтун, нэгэн үүд байв.

9 Тэгээд Тэр надад—Дотогш орж, тэдний энд үйлдэж буй бузар жигшүүрт юмсыг хар гэв.

10 Тиймээс би орж харахад, харагтун, мөлхөгчдийн аливаа хэлбэр болон араатан амьтад болон бузар зүйлийг Израилийн гэрийн хамаг шүтээнүүдтэй хамт эргэн тойронд ханан дээр сийлсэн байв.

11 Израилийн гэрийн далан ахмадууд өөрсдийнхөө дунд зогсож буй Шафаны хүү Иаазаниатай хамт тэдний урд зогсож байсан. Хүн бүр гартаа бойпор барьж, утлагын үүлэн анхилуун үнэр уугиж байв.

12 Тэгээд Тэр надад—Хүний хүү, чи Израилийн гэрийн ахмадууд харанхуйд, хүн бүр өөрийн сийлмэл хөргийн өрөөнд юу үйлдэж буйг харав уу? Учир нь тэд “ЭЗЭН биднийг хардаггүй. ЭЗЭН энэ нутгийг орхив” хэмээдэг гэв.

13 Тэр надад—Гэсэн ч чи тэдний үйлдэж буй илүү их жигшүүрт хэргийг харах болно гэв.