1 Тэгээд Тэр миний чихэнд чанга дуугаар хашхиран—Хотыг сүйтгэгчид ээ, хүн бүр өөрийн сөнөөгч зэвсгийг гартаа барин ойртон ирцгээ гэж айлдав.
2 Харагтун, зургаан эрэгтэй хүн, тус бүр гартаа хэмхлэх зэвсгийг барин хойд зүг уруу харсан дээд хаалгаар орж ирэв. Тэдний дунд маалинган хувцас өмссөн, бүсэлхийдээ бичгийн хэрэглэлтэй нэгэн хүн байв. Тэд орж ирээд, хүрэл тахилын ширээний дэргэд зогсов.
3 Тэгээд херубын дээр байсан Израилийн Бурханы цог жавхлан нь түүнээс дээш хөөрч, сүмийн босгонд ирэв. Тэр бүсэлхийдээ бичгийн хэрэглэлтэй, маалинган хувцас өмссөн хүнийг дуудсан.
4 ЭЗЭН түүнд—Хотын дундуур, бүр Иерусалимын дундуур явж, энэ хот дотор үйлдэгдэж буй хамаг жигшүүрт хэргээс болж санаа алдаж, ёолон буй хүмүүсийн духан дээр тэмдэг тавь гэв.
5 Харин намайг сонсож байхад бусад хүмүүст Тэр айлдсан нь—Түүний араас даган хотын дундуур явж, цохигтун. Та нарын нүд өрөвдөж болохгүй, хэлтрүүлж болохгүй.
6 Хөгшчүүл, залуус, залуу эмэгтэйчүүд, хүүхдүүдийг болон эмэгтэйчүүдийг ч хүйс тэмтэр. Гэвч тэмдэгтэй хүмүүст бүү хүр. Та нар Миний ариун газраас эхлэгтүн. Тийнхүү тэд сүмийн өмнө байсан ахмадуудаас эхлэв.
7 Тэр тэдэнд—Сүмийг бузарлаж, хашаануудыг алагдагсдаар дүүргэ. Явцгаа гэв. Тийнхүү тэд гарч яван, хот доторх хүмүүсийг цохиж алав.