Езекиел 9:7-11 АБ2004

7 Тэр тэдэнд—Сүмийг бузарлаж, хашаануудыг алагдагсдаар дүүргэ. Явцгаа гэв. Тийнхүү тэд гарч яван, хот доторх хүмүүсийг цохиж алав.

8 Тэд хүмүүсийг цохин алж байхад би ганцаараа үлдэн нүүрээрээ унаад—Ээ халаг, Эзэн БУРХАН, Та Иерусалимын дээр Өөрийн хилэнг асгаснаараа Израилийн хамаг үлдэгсдийг устгаж байна уу? гэж хашхирлаа.

9 Тэгэхэд Тэр надад—Израилийн болон Иудагийн гэрийн гэм буруу нь маш их, үлэмж бөгөөд газар нь цусаар дүүрч, хот нь ч гажуудлаар дүүрэн байна. Учир тэд “ЭЗЭН энэ нутгийг орхив. ЭЗЭН хардаггүй” хэмээн хэлдэг.

10 Харин Миний хувьд гэвэл, Миний мэлмий өрөвдөхгүй, Би хэлтрүүлэхгүй. Гэвч Би тэдний байгаа байдлыг өөрсдийнх нь толгой дээр буцаана гэв.

11 Дараа нь харагтун, бүсэлхийдээ бичгийн хэрэглэл бүсэлж, маалинган хувцас өмссөн тэр хүн ийнхүү мэдүүлэн,—Таны надад тушаасан ёсоор би гүйцэтгэв гэв.