Малахи 2:1-6 АБ2004

1 Тахилч нар аа, одоо энэ бол та нарт өгөх тушаал юм.

2 Түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Хэрэв та нар сонсохгүй, Миний нэрийг хүндэтгэхийн тулд үүнийг зүрхэндээ хүлээн авахгүй бол Би та нар дээр хараал буулган, та нарын ерөөлүүдийг ч хараах болно. Үнэхээр Би тэднийг хараасан. Учир нь та нар үүнийг зүрхэндээ хүлээн авахгүй байна.

3 Харагтун, Би та нарын үр удмыг зэмлэх гэж байна. Би та нарын нүүрэнд найр наадмуудын чинь хог хаягдлыг нялж, та нар түүнтэйгээ хамт зайлах болно.

4 Левитэй тогтоосон Миний гэрээ үргэлжлэхийн тулд Би энэ тушаалыг та нарт явуулсан гэдгийг тэгэхэд та нар мэдэх болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.

5 “Түүнтэй тогтоосон Миний гэрээ нь амь ба энх амгалангийнх бөгөөд Би тэдгээрийг түүнд эмээх зүйл болгож өгсөн юм. Тиймээс тэр Надаас эмээж, Миний нэрийн айдаст автан зогссон.

6 Түүний аманд үнэн заавар байсан бөгөөд шударга бус нь түүний уруулаас олдоогүй. Тэр Надтай хамт энх амгалан, зөв шударга байдал дотор алхаж, олныг гэм нүглээс буцаан эргүүлсэн.