Малахи 2:13-17 АБ2004

13 Та нарын хийдэг хоёр дахь зүйл бол энэ байна. Та нар ЭЗЭНий тахилын ширээг нулимс, уйлаан ба ёолох дуугаар бүтээдэг. Яагаад гэвэл Тэр цаашид өргөлийг ойшоохгүй, түүнийг та нарын гараас тааламжтайгаар хүлээн авахгүй.

14 Гэсэн ч та нар «Ямар шалтгаанаар вэ?» гэдэг. Учир нь чиний залуу насны эхнэр та хоёрын дундах гэрч нь ЭЗЭН мөн. Тэр чиний хань бөгөөд гэрээний дагуу чиний эхнэр боловч чи түүний эсрэг тэрсэлсэн юм.

15 Гэвч Сүнсний үлдэгдэлтэй хэн нь ч тийнхүү үйлдээгүй. Тэр бурханлаг үр удмыг хайж байхад тэр нэгэн юу хийж байсан бэ? Тэгвэл сүнсэндээ анхаарал тавь. Хэн ч залуу насныхаа эхнэрийн эсрэг бүү тэрслэг.

16 Учир нь Би салалтыг үзэн яддаг” гэж Израилийн Бурхан ЭЗЭН айлдаж байна. “Өөрийгөө хүчирхийллээр хувцасладаг хүнийг Би үзэн яддаг” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Өөрийн сүнсээр өөрийгөө хамгаалж, итгэлээсээ урвахгүй байгтун”.

17 Та нар өөрсдийнхөө үгсээр ЭЗЭНийг ядраасан. Гэсэн ч та нар “Бид яаж ядраасан юм бэ?” гэдэг. Үүгээрээ та нар “Мууг үйлдэгч хүн бүр ЭЗЭНий мэлмийд сайн бөгөөд Тэр тэднийг таашаадаг” эсвэл “Шударга ёсны Бурхан хаана байна вэ?” гэж хэлж байна.