Малахи 2:3-9 АБ2004

3 Харагтун, Би та нарын үр удмыг зэмлэх гэж байна. Би та нарын нүүрэнд найр наадмуудын чинь хог хаягдлыг нялж, та нар түүнтэйгээ хамт зайлах болно.

4 Левитэй тогтоосон Миний гэрээ үргэлжлэхийн тулд Би энэ тушаалыг та нарт явуулсан гэдгийг тэгэхэд та нар мэдэх болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.

5 “Түүнтэй тогтоосон Миний гэрээ нь амь ба энх амгалангийнх бөгөөд Би тэдгээрийг түүнд эмээх зүйл болгож өгсөн юм. Тиймээс тэр Надаас эмээж, Миний нэрийн айдаст автан зогссон.

6 Түүний аманд үнэн заавар байсан бөгөөд шударга бус нь түүний уруулаас олдоогүй. Тэр Надтай хамт энх амгалан, зөв шударга байдал дотор алхаж, олныг гэм нүглээс буцаан эргүүлсэн.

7 Тахилчийн уруул мэдлэгийг хамгаалах ёстой бөгөөд түүний амнаас гарах зааврыг хүмүүс хайх ёстой юм. Учир нь тэр бол түмэн цэргийн ЭЗЭНий элч юм.

8 Харин та нарын хувьд, та нар замаас гажиж, олныг заавраар бүдрүүлжээ. Та нар Левийн гэрээг гуйвуулсан” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.

9 “Тэгэхээр та нар Миний замыг сахихгүй, харин зааварт ялгавартай хандаж байгаагийн адил Би ч гэсэн та нарыг бүх ард түмний өмнө жигшигдсэн, басамжлагдсан болгоно.