Малахи 2:6-12 АБ2004

6 Түүний аманд үнэн заавар байсан бөгөөд шударга бус нь түүний уруулаас олдоогүй. Тэр Надтай хамт энх амгалан, зөв шударга байдал дотор алхаж, олныг гэм нүглээс буцаан эргүүлсэн.

7 Тахилчийн уруул мэдлэгийг хамгаалах ёстой бөгөөд түүний амнаас гарах зааврыг хүмүүс хайх ёстой юм. Учир нь тэр бол түмэн цэргийн ЭЗЭНий элч юм.

8 Харин та нарын хувьд, та нар замаас гажиж, олныг заавраар бүдрүүлжээ. Та нар Левийн гэрээг гуйвуулсан” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.

9 “Тэгэхээр та нар Миний замыг сахихгүй, харин зааварт ялгавартай хандаж байгаагийн адил Би ч гэсэн та нарыг бүх ард түмний өмнө жигшигдсэн, басамжлагдсан болгоно.

10 Бид бүгд нэг эцэгтэй юм биш үү? Нэг Бурхан биднийг бүтээсэн юм биш үү? Яагаад хүн бүр өөрсдийнхөө ах дүүгийн эсрэг тэрсэлснээрээ бид өвөг дээдсийнхээ гэрээг бузарлана вэ?

11 Иуда тэрсэлж, Израиль болон Иерусалимд жигшүүрт юмс үйлдэгдэв. Учир нь ЭЗЭНий хайрладаг ариун газрыг Иуда бузарлаж, харийн бурхны охинтой гэрлэсэн.

12 Ийм зүйлийг хийдэг хүний хувьд, тэр нь сэрүүн ба хариулдаг, эсвэл түмэн цэргийн ЭЗЭНд өргөл өргөдөг хэн ч байсан ЭЗЭН түүнийг Иаковын майхнаас таслах болтугай.