Малахи 3:11-17 АБ2004

11 “Би та нарын төлөө цөлмөгчийг зэмлэх болно. Тэгвэл тэр газрын үр жимсийг устгахгүй, талбай дахь усан үзмийн мод чинь жимснүүдээ унагахгүй байх юм” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.

12 “Та нар баяр хөөртэй нутаг болох учраас бүх үндэстнүүд та нарыг ерөөгдсөн гэж дуудах болно” хэмээн түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.

13 “Та нарын үгс Миний эсрэг ихэмсэг байжээ” гэж ЭЗЭН айлдаж байна. “Гэсэн ч та нар «Бид Таны эсрэг юу ярьсан юм бэ?» гэдэг.

14 Та нар хэлэхдээ «Бурханд үйлчлэх нь ашиггүй юм. Бид Түүний тушаалыг сахиж, түмэн цэргийн ЭЗЭНий өмнө гашуудан явах нь ямар ашиг өгөх вэ?

15 Одоо бид ихэмсэг хүнийг ерөөгдсөн гэж дуудна. Хорон мууг үйлдэгчид зөвхөн босгон бариад зогсохгүй тэд бас Бурханыг сорьж, зугтан явдаг» гэдэг”.

16 Тэгээд ЭЗЭНээс эмээдэг хүмүүс бие биентэйгээ ярихад ЭЗЭН анхаарал тавин сонссон. ЭЗЭНээс эмээдэг болон Түүний нэрийг үнэлдэг хүмүүсийн төлөө дурсгалын ном Түүний өмнө бичигдсэн билээ.

17 “Би Өөрийн эзэмшлийг байгуулах өдөр тэд Минийх байх болно. Өөрт нь үйлчилдэг хүүгээ хүн өршөөдгийн адил Би тэднийг өршөөх болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.