Нехемиа 1:7-11 АБ2004

7 Бид Таны эсрэг маш бусармагаар үйлдсэн ба Өөрийн зарц Мосед Таны тушаасан тушаалыг ч, тогтоолыг ч, зарлигийг ч сахиагүй билээ.

8 Та Өөрийн зарц Мосед тушаасан үгээ санаач. Та айлдахдаа “Хэрэв та нар итгэлгүй болбол Би та нарыг ард түмнүүдийн дунд тараана.

9 Харин хэрэв та нар Над уруу эргэж, Миний тушаалуудыг сахиж биелүүлэх аваас та нараас тараагдагсад тэнгэрийн хамгийн алс хэсэгт байсан ч Би тэднийг тэндээс цуглуулж, Өөрийн нэрийг байлгах гэж Миний сонгосон тэр газартаа аваачна” гэсэн.

10 Тэд Таны аугаа хүч, Таны хүчирхэг мутраар золин аварсан Таны зарц нар, Таны ард түмэн юм.

11 Эзэн минь, би Танаас гуйж байна. Таны чих зарцынхаа залбиралд сонор байг. Таны нэрийг хүндлэн бишрэгч зарц нарынхаа залбиралд Таны чих сонор байж, Өөрийн зарцдаа энэ өдрийг амжилттай болгон хайрлаж, энэ хүний өмнө түүнд нигүүлслийг соёрхооч гэв. Тэгэхэд би хааны сөнч байв.