Нехемиа 10:25-31 АБ2004

25 Рехум, Хашабна, Маасеиа

26 Ахиа, Ханан, Анан,

27 Маллух, Харим, Баана.

28 Үлдсэн хүмүүс болох тахилч нар, левичүүд, хаалгачид, дуучид, сүмийн үйлчлэгчид болон Бурханы хуулийг дагахаар өөрсдийгөө тэр газрын хүмүүсээс тусгаарласан бүх хүмүүс, тэдний эхнэрүүд, тэдний хөвгүүд ба охид, мэдлэгтэй ба ойлголттой бүхэн

29 өөрсдийнхөө садан төрөлтэй, сурвалжтануудтайгаа нийлж хараан тангарагласан нь “Бид Бурханы зарц Мосегээр өгөгдсөн Бурханы хуулийг дагаж, мөн бидний Эзэн БУРХАНы бүх тушаал, зарлиг, тогтоолыг сахин биелүүлье.

30 Мөн бид охидоо энэ газрын хүмүүст өгөхгүй, тэдний охидыг ч хөвгүүддээ авахгүй.

31 Амралтын өдөр бараа, эсвэл үр тариа зарахаар авчирдаг нутгийн хүмүүсийн хувьд, бид амралтын өдөр, эсвэл ариун өдөрт тэднээс юм худалдан авахгүй. Бид долоо дахь жилийн ургацаас болон аливаа өрийг нэхэмжлэхээс татгалзана.