Нехемиа 2:1-7 АБ2004

1 Артаксеркс хааны хорьдугаар оны Нисан сард түүний өмнө дарс байсан бөгөөд би дарсыг авч хаанд барив. Би урьд нь түүний өмнө гунигтай байсангүй.

2 Тиймээс хаан надад—Чи өвчин тусаагүй атал царай чинь юунд гунигтай байна вэ? Энэ нь зүрхний гуниглалаас өөр юу ч биш ажээ гэж хэлэв. Тэгэхэд би маш ихэд айв.

3 Тэгээд би хаанд—Хаан мөнх наслах болтугай. Миний эцэг өвгөдийг тавьсан газар болох тэр хот эзгүйрч, дааман хаалгууд нь галд шатаагдсан байхад миний царай хэрхэн гуниггүй байх билээ? гэв.

4 Тэгэхэд хаан надад—Чи юу гуймаар байна? гэв. Тиймээс би тэнгэрийн Бурханд залбирлаа.

5 Би хаанд хандан—Хэрэв хаан таалбал, хэрэв таны зарц таны хишгийг олсон бол намайг Иуда уруу, миний эцэг өвгөдийг тавьсан хот уруу түүнийг дахин босгохын тулд илгээнэ үү? гэлээ.

6 Тэгэхэд түүний хажууд хатан нь сууж байсан бөгөөд хаан надад—Чиний аян хэр удаан болж, чи хэдийд буцаж ирэх вэ? гэв. Намайг илгээхийг хаан таалсан тул би түүнд тодорхой цагийг товлов.

7 Би хаанд—Хэрэв хаан таалбал, Евфрат мөрний тэртээх мужийн захирагчдад намайг Иуда хүртэл нэвтрүүлэхийг тэднээр зөвшөөрүүлэх захидлыг надад өгнө үү.