Нехемиа 3:10-16 АБ2004

10 Тэдний хажууд Харумафын хүү Иедаиа өөрийн гэрийн харалдаа засвар хийв. Түүний хажууд Хашабнеиагийн хүү Хаттуш засвар хийв.

11 Харимын хүү Малхиа, Пахат-моабын хүү Хасшуб нар өөр хэсгийг болон Зуухнуудын Цамхгийг засав.

12 Түүний хажууд Иерусалимын хагас дүүргийн захирагч, Халлохешийн хүү Шаллум өөрийн охидтойгоо засвар хийв.

13 Ханун болон Заноагийн оршин суугчид Хөндийн Хаалгыг засав. Тэд үүнийг барьж, хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь хамт байрлуулсан ба Хаягдлын Хаалга хүртэл нэг мянган тохой хэрмийг засварлав.

14 Бет-хакхеремын дүүргийн захирагч, Рехабын хүү Малхиа Хаягдлын Хаалгыг засварлав. Тэр үүнийг барьж, хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь байрлуулав.

15 Мизпагийн дүүргийн захирагч, Кол-хозегийн хүү Шаллум нь Оргилуурын Хаалгыг засварлав. Тэр үүнийг барьж, бүрээд, хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь хамт байрлуулсан. Хааны цэцэрлэг дэх Шелагийн цөөрмийн хэрмийг Давидын хотоос уруудах шат хүртэл засварлав.

16 Түүний дараа Бет-зурын хагас дүүргийн захирагч, Азбукийн хүү Нехемиа нь Давидын булшны харалдаах хүртэл, хиймэл цөөрөм, хүчит эрсийн байшин хүртэл засвар хийв.