Нехемиа 3:20-26 АБ2004

20 Түүний дараа Англегаас тэргүүн тахилч Елиашибын байшингийн үүд хүртэлх өөр нэг хэсгийг Заббаин хүү Барух чармайн засварлав.

21 Түүний дараа Хаккозын хүү Уриагийн хүү Меремот нь Елиашибын байшингийн үүднээс байшингийн эцэс хүртэл өөр нэг хэсгийг засварлав.

22 Түүний дараа хөндийн хүмүүс болох тахилч нар засвар хийв.

23 Тэдний дараа Бениамин ба Хасшуб нар өөрсдийн байшингийн өмнө талд засвар хийв. Тэдний дараа Ананиагийн хүү Маасеиагийн хүү Азариа өөрийн байшингийн хажууд засвар хийв.

24 Түүний дараа Хенададын хүү Биннуи нь Азариагийн байшингаас Англе ба булан хүртэл өөр нэг хэсгийг засварлав.

25 Узаин хүү Палал харуулын талбайн дэргэдэх хааны дээд байшингаас цухуйсан цамхаг ба Англегийн өмнө талд засвар хийв. Түүний дараа Парошийн хүү Педаиа засвар хийв.

26 Офелд амьдрагч сүмийн үйлчлэгчид Усны Хаалганы өмнө талаас зүүн тийш цухуйсан цамхаг хүртэл засвар хийв.