Нехемиа 4:14-20 АБ2004

14 Би тэдний айдсыг хараад, босож сурвалжтанууд, захирагчид, мөн бусад хүмүүст хэлэв.—Тэднээс бүү айцгаагтун. Аугаа, аймшигт Эзэнийг санаж, өөрсдийн ах дүүс, хөвгүүд, охид, эхнэрүүд ба ар гэрийнхээ төлөө тулалдацгаагтун!

15 Тэдний төлөвлөгөө бидэнд мэдэгдсэнийг, Бурхан түүнийг нь тасалдуулсан гэдгийг дайснууд маань сонссонд бид бүгд хэрэм уруу, хүн бүр өөрийн ажил уруугаа буцав.

16 Тэр өдрөөс хойш миний зарц нарын хагас нь ажиллаж байх үед хагас нь жад, бамбай, нум ба хуяг барьж, дарга нар нь Иудагийн бүхэл гэрийн ард байцгаав.

17 Хэрмийг сэргээн босгогчид болон ачаа зөөгчид ажил хийж байхдаа нэг гараараа ачаагаа авч нөгөө гартаа зэвсгээ барьж байв.

18 Барилгачдын хувьд гэвэл, хүн бүр хэрэм босгох үедээ сэлмээ хажуудаа зүүж явах бөгөөд бүрээчин миний хажууд зогсож байв.

19 Би сурвалжтанууд, захирагчид болон бусад хүмүүст—Ажил их, хүрээ өргөн, бид хэрэм дээр бие биеэсээ хол салсан байна.

20 Та нар хаа нэгтээ бүрээний дуу сонсвол тийшээ бидэн уруу цугларцгаа. Бидний Бурхан бидний төлөө тулалдана гэв.