Нехемиа 4:17-23 АБ2004

17 Хэрмийг сэргээн босгогчид болон ачаа зөөгчид ажил хийж байхдаа нэг гараараа ачаагаа авч нөгөө гартаа зэвсгээ барьж байв.

18 Барилгачдын хувьд гэвэл, хүн бүр хэрэм босгох үедээ сэлмээ хажуудаа зүүж явах бөгөөд бүрээчин миний хажууд зогсож байв.

19 Би сурвалжтанууд, захирагчид болон бусад хүмүүст—Ажил их, хүрээ өргөн, бид хэрэм дээр бие биеэсээ хол салсан байна.

20 Та нар хаа нэгтээ бүрээний дуу сонсвол тийшээ бидэн уруу цугларцгаа. Бидний Бурхан бидний төлөө тулалдана гэв.

21 Тийнхүү хүмүүсийн маань хагас нь жад барин, үүр цайхаас мичид гарах хүртэл бүгд ажиллацгаав.

22 Тэр үед би бас хүмүүст—Хүн бүр зарцтайгаа хамт Иерусалимд шөнийг өнгөрүүл. Тэгвэл тэд бидний төлөө шөнөдөө харуул, өдөртөө ажилчин болох юм гэж хэлэв.

23 Тийнхүү би өөрөө ч, миний ах дүү нар ч, миний зарц нар ч, намайг дагалдаж байгаа хамгаалах хүмүүс ч, бидний хэн нь ч хувцсаа тайлсангүй, усанд явахдаа ч зэвсгээ авч явдаг байв.