Нехемиа 4:7-13 АБ2004

7 Иерусалимын хэрмийн засвар үргэлжилж, цөмөрхийнүүд нь бөглөгдөж эхэлж буйг Санбаллат, Тобиа, арабууд, аммончууд болон ашдодчууд сонсоод, тэд ихэд уурлав.

8 Тэд бүгд Иерусалимын эсрэг байлдахаар ирж, тэнд үймээн гаргахаар хамтдаа хуйвалдав.

9 Харин бид өөрсдийн Бурханд залбирсан бөгөөд тэднээс болж бид тэдний эсрэг өдөр, шөнөгүй харуул гаргав.

10 Иудад ийнхүү яригдав.—Ачаа үүрэгчийн хүч сульдаж байна.Гэсэн ч хог новш их байна.Бид өөрсдөө хэрмийг сэргээн барьж чадахгүй.

11 Бидний дайснууд—Бид тэднийг мэдээгүй, хараагүй байхад нь тэдний дунд орж, тэднийг алж, ажлыг нь зогсооно гэсэн.

12 Тэдний ойролцоо амьдардаг иудейчүүд ирцгээж, бидэнд—Та нарын эргэх зүг бүрээс тэд бидний эсрэг довтолно гэж арван удаа хэлэхэд,

13 би хүмүүсийг хэрмийн ар талын газрын хамгийн нам хэсгүүд болох задгай газруудад байрлуулж, хүмүүсийг ургуудаар нь сэлэм, жад, нумтай нь байрлуулав.