Нехемиа 5:7-13 АБ2004

7 Тэгээд би өөртөө зөвшөөд, сурвалжтанууд ба захирагчдыг зэмлэн, тэдэнд—Та нар бүгд өөрсдийнхөө ах дүүгээс мөнгө хүүлэхийг шаардаж байна гэв. Тэгээд би тэдний эсрэг их чуулганыг цуглуулав.

8 Би тэдэнд—Бид үндэстнүүдэд худалдагдсан иудей ах дүүсээ өөрсдийн чадах чинээгээрээ чөлөөлсөн билээ. Одоо бидэнд худалдагдахын тулд та нар ах дүүсээ худалдах гэж үү? гэсэнд тэд чимээгүй болж, хэлэх үгээ ч олж чадсангүй.

9 Би дахин хэлэв.—Та нарын хийж буй зүйл чинь сайн юм биш. Та нар бидний дайснуудын болон үндэстнүүдийн зэмлэлээс болж Бурханы айдас дотор явахгүй гэж үү?

10 Үүнтэй адил би болон миний ах дүү нар миний зарц нар ч тэдэнд мөнгө ба үр тариаг зээлүүлж байгаа. Мөнгө хүүлэхээ больцгооё.

11 Яг энэ өдөр тэдний тариан талбай, усан үзмийн төглүүд, чидуны төглүүд болон байшингуудыг нь, мөн тэднээс шаардаж байгаа мөнгөний, үр тарианы, шинэ дарсны тосны хүүг тэдэнд буцаан өгцгөө гэв.

12 Тэгэхэд тэд—Бид үүнийг буцаан өгөөд, тэднээс юу ч нэхэхгүй. Бид яг таны хэлсэнчлэн хийнэ гэв. Тиймээс би тахилч нарыг дуудаж, энэ амлалт ёсоор хийнэ гэсэн тангаргийг тэднээс авав.

13 Би мөн өөрийн хувцасны хормойг сэгсэрч, Бурхан энэ амлалтыг биелүүлээгүй хүн бүрийг гэрээс нь, эзэмшлээс нь ийнхүү сэгсрэг. Тэр ийнхүү сэгсрэгдэж бүр хоосрог гэв. Тэгэхэд бүх чуулган—Амен гэв. Тэгээд тэд ЭЗЭНийг магтав. Дараа нь хүмүүс амласан ёсоороо үйлдэв.