Нехемиа 9:15-21 АБ2004

15 Тэднийг өлсөхөд Та тэднийг тэнгэрээс талхаар хангаж,Тэднийг ундаасахад Та тэдэнд хаднаас ус гарган өгсөн.Та тэдэнд өгөхөөр тангарагласан газрыг эзэмшихээр тийш очихыг тэдэнд айлдсан.

16 Гэвч тэд, манай өвөг дээдэс ихэрхэг байдал гаргав.Тэд зөрүүдлэн, Таны тушаалуудыг эс сонсов.

17 Тэд сонсохоос татгалзан,Тэдний дунд Таны үйлдсэн гайхамшигт үйлсийг санасангүй.Тиймээс тэд зөрүүдлэн,Египет дэх боолчлол уруугаа буцахын тулд удирдагчийг томилов.Гэвч Та бол өршөөл уучлалын Бурхан,Нигүүлсэнгүй болоод өрөвч, уурлахдаа удаан,Хайр энэрлээр бялхам билээ.Та тэднийг орхисонгүй.

18 Тэд хайлуулсан төмөрлөгөөр өөрсдөдөө тугал бүтээгээд,“Энэ бол та нарыг Египетээс гаргасан та нарын Бурхан” хэмээж,Аймшигт доромжлолыг үйлдэхэд

19 Та Өөрийн агуу энэрлээр тэднийг цөлд орхисонгүй.Тэдний замыг заахын тулд үүлэн багана ч өдрөөр тэднийг орхисонгүй.Тэдний явах замыг гэрэлтүүлэхийн тулд галан багана чШөнөөр тэднийг орхисонгүй.

20 Тэдэнд зааварчлахын тулд Та Өөрийн сайн Сүнсийг өгөв.Та Өөрийн маннаг тэдний амнаас салгасангүй.Та тэднийг ундаасахад ус өгсөн.

21 Үнэхээр цөлд дөчин жилийн турш Та тэдний төлөө бэлтгэсэн ба тэд эс гачигдав.Тэдний хувцас нь элэгдээгүй, хөл нь ч хавдаагүй.