Нехемиа 9:19-25 АБ2004

19 Та Өөрийн агуу энэрлээр тэднийг цөлд орхисонгүй.Тэдний замыг заахын тулд үүлэн багана ч өдрөөр тэднийг орхисонгүй.Тэдний явах замыг гэрэлтүүлэхийн тулд галан багана чШөнөөр тэднийг орхисонгүй.

20 Тэдэнд зааварчлахын тулд Та Өөрийн сайн Сүнсийг өгөв.Та Өөрийн маннаг тэдний амнаас салгасангүй.Та тэднийг ундаасахад ус өгсөн.

21 Үнэхээр цөлд дөчин жилийн турш Та тэдний төлөө бэлтгэсэн ба тэд эс гачигдав.Тэдний хувцас нь элэгдээгүй, хөл нь ч хавдаагүй.

22 Та мөн тэдэнд хаанчлалууд ба ард түмнүүдийг өгч,Тэднийг хил хязгаараар нь тэдэнд хуваав.Тэд Хешбоны хаан Сихоны газрыг,Башаны хаан Огийн газрыг эзлэв.

23 Та тэдний хөвгүүдийг тэнгэрийн одод мэт олон болгов.Тэдний өвөг дээдэст нь очиж,Эзэмш гэж айлдсан тэр газартаа Та тэднийг оруулав.

24 Тиймээс тэдний хөвгүүд тэр газарт орж,Түүнийг эзэмшив.Та тэдний өмнө тэр газрын оршин суугчид болох канаанчуудыг дарав.Тэгээд өөрсдийн хүссэнээрээ тэдэнд үйлдэг хэмээнТа тэднийг хаадтай нь,Тэр газрын ард түмнүүдтэй нь хамт тэдэнд өгөв.

25 Тэд бэхлэгдсэн хотууд ба үржил шимт газрыг эзлэв.Алив сайн бүхнээр дүүрэн байшингуудыг өмчлөн,Зассан нөөцлүүрүүд, усан үзмийн төглүүд,Чидуны төглүүд, жимсний моддыг элбэг дэлбэгээр тэд эзэмшив.Тиймээс тэд идэцгээж,Таргалцгаасан ба Таны агуу сайн сайханд баясав.