Нехемиа 9:23-29 АБ2004

23 Та тэдний хөвгүүдийг тэнгэрийн одод мэт олон болгов.Тэдний өвөг дээдэст нь очиж,Эзэмш гэж айлдсан тэр газартаа Та тэднийг оруулав.

24 Тиймээс тэдний хөвгүүд тэр газарт орж,Түүнийг эзэмшив.Та тэдний өмнө тэр газрын оршин суугчид болох канаанчуудыг дарав.Тэгээд өөрсдийн хүссэнээрээ тэдэнд үйлдэг хэмээнТа тэднийг хаадтай нь,Тэр газрын ард түмнүүдтэй нь хамт тэдэнд өгөв.

25 Тэд бэхлэгдсэн хотууд ба үржил шимт газрыг эзлэв.Алив сайн бүхнээр дүүрэн байшингуудыг өмчлөн,Зассан нөөцлүүрүүд, усан үзмийн төглүүд,Чидуны төглүүд, жимсний моддыг элбэг дэлбэгээр тэд эзэмшив.Тиймээс тэд идэцгээж,Таргалцгаасан ба Таны агуу сайн сайханд баясав.

26 Гэвч тэд дуулгаваргүй болж, Таны эсрэг тэрсэлж,Өөрсдийнхөө нурууны ар уруу Таны хуулийг хаясан.Тан уруу эргэж ирүүлэхийн тулд тэднийг ятгасан Таны эш үзүүлэгчдийг тэд алж,Аймшигт доромжлолыг үйлдсэн.

27 Тиймээс тэднийг дарласан дарлагчдын гарт Та тэднийг тушаасан.Гэвч тэд зовлонтой үедээ Таныг дуудахад,Та тэнгэрээс сонсож,Өөрийн агуу энэрлээр тэднийг дарлагчдын гараас аварсан аврагчдыг Та тэдэнд өгсөн.

28 Гэвч амсхиймэгцээ тэд дахин Таны өмнө мууг үйлдэв.Тиймээс Та тэднийг дайснуудынх нь гарт орхисон.Ингэснээр дайснууд нь тэднийг ноёлов.Тэд дахиад Таныг дуудахад Та тэнгэрээс сонсов.Та тэднийг Өөрийн энэрлээр олон удаа аварч,

29 тэднийг Өөрийн хууль уруу буцаан эргүүлэх гэж ятгав.Гэсэн ч тэд ихэрхэгээр үйлдэн,Таны тушаалуудыг эс сонсон,Харин Таны зарлигуудын эсрэг нүглийг үйлдэв.Хэрэв хүн тэдгээрийг сахиваас амьдрах юм.Тэд зөрүүд мөрөө эргүүлж, өөрсдийн хүзүүгээ гүрдийлгэн, эс сонсов.