Нехемиа 9:27-33 АБ2004

27 Тиймээс тэднийг дарласан дарлагчдын гарт Та тэднийг тушаасан.Гэвч тэд зовлонтой үедээ Таныг дуудахад,Та тэнгэрээс сонсож,Өөрийн агуу энэрлээр тэднийг дарлагчдын гараас аварсан аврагчдыг Та тэдэнд өгсөн.

28 Гэвч амсхиймэгцээ тэд дахин Таны өмнө мууг үйлдэв.Тиймээс Та тэднийг дайснуудынх нь гарт орхисон.Ингэснээр дайснууд нь тэднийг ноёлов.Тэд дахиад Таныг дуудахад Та тэнгэрээс сонсов.Та тэднийг Өөрийн энэрлээр олон удаа аварч,

29 тэднийг Өөрийн хууль уруу буцаан эргүүлэх гэж ятгав.Гэсэн ч тэд ихэрхэгээр үйлдэн,Таны тушаалуудыг эс сонсон,Харин Таны зарлигуудын эсрэг нүглийг үйлдэв.Хэрэв хүн тэдгээрийг сахиваас амьдрах юм.Тэд зөрүүд мөрөө эргүүлж, өөрсдийн хүзүүгээ гүрдийлгэн, эс сонсов.

30 Харин Та тэднийг олон жил хүлцэж,Өөрийн Сүнсээр, Өөрийн эш үзүүлэгчдээр дамжуулан ятгасан ч тэд чих тавьсангүй.Тиймийн учир Та тэднийг газрын ард түмнүүдийн гарт өгөв.

31 Гэлээ ч Өөрийн агуу энэрлээрТа тэдний төгсгөлийг хийсэнгүй, орхисонгүй.Учир нь Та бол энэрэнгүй өрөвч Бурхан.

32 Тиймээс одоо, бидний Бурхан болох гэрээгээ болон хайр энэрлээ сахигч агуу,Хүчирхэг болоод аймшигт Бурхан минь,Ассирийн хаадын өдрүүдээс энэ өдрийг хүртэлБиднийг болон манай хаад, ноёд,Тахилч нар, эш үзүүлэгчид, өвөг дээдэс баТаны бүх ард түмний дээр буусан бүх хүнд зовлонгТа Өөрийнхөө өмнө өчүүхэн хэмээн бүү үзээч!

33 Гэсэн ч бидэн дээр буусан бүхэнд Та шударга юм.Учир нь Та итгэмжтэйгээр ханддаг байтал харин бид хорон муугаар үйлдсэн.