Нехемиа 9:33-38 АБ2004

33 Гэсэн ч бидэн дээр буусан бүхэнд Та шударга юм.Учир нь Та итгэмжтэйгээр ханддаг байтал харин бид хорон муугаар үйлдсэн.

34 Учир нь манай хаад, манай удирдагчид,Манай тахилч нар болон манай өвөг дээдэс Таны хуулийг сахисангүй.Таны тушаалууд болон тэднийг ятгасан Таны ятгалгуудад анхаарал хандуулсангүй.

35 Харин тэдэнд өгсөн Таны агуу сайн сайханд болон тэдний өмнө тавьсан өргөн уудам,Үржил шимт газартай өөрийн хаанчлалдаа тэд Танд үйлчилсэнгүй,Өөрсдийн муу үйлээсээ ч буцсангүй.

36 Үзэгтүн, бид өнөөдөр боолууд мөн.Жимсийг нь идүүлж, шимийг нь хүртээхээр манай өвөг дээдэстТаны өгсөн газрын хувьд гэвэл, харагтун, бид түүн дээр боолууд байна.

37 Бидний нүглээс болж түүний элбэг дэлбэг үр жимс нь бидний дээр Таны тавьсан хаадынх болов.Тэд мөн бидний биесийг ноёлно.Бидний мал сүргүүдийг хүссэнээрээ эзэмшинэ.Тиймээс бид үлэмж зовлонд байна.

38 Одоо энэ бүхний учир бид бичгээр гэрээ хийж байна.Тамгалсан бичиг дээр манай удирдагчдын,Манай левичүүдийн болон манай тахилч нарын нэрс байна.