Нехемиа 9:4-10 АБ2004

4 Левичүүдийн тавцан дээр Иешуа, Бани, Кадмиел, Шебаниа, Бунни, Шеребиа, Бани болон Хенани нар зогсоод, өөрсдийн Бурхан ЭЗЭНд чанга дуугаар хашхирч байсан.

5 Тэгээд левичүүд, Иешуа, Кадмиел, Бани, Хашабнеиа, Шеребиа, Ходиа, Шебаниа болон Петахиа нар хэлцгээсэн нь—Босоцгоо, ЭЗЭН Бурханаа үүрд мөнхөд магт!Таны суу алдарт нэр магтагдан,Бүх ерөөл ба магтаалын дээр өргөмжлөгдөг!

6 Та бол ганцхан ЭЗЭН.Та тэнгэрийг болон тэнгэрүүдийн тэнгэрийг бүх эрхэстэй нь,Газрыг ба түүн дээр байгч бүхнийг,Тэнгисүүдийг, дотор нь байгч бүхнийг нь бүтээсэн.Та тэр бүхэнд амьдралыг өгсөн ба тэнгэрлэг эрхэс Таны өмнө бөхийдөг.

7 Та бол Абрамыг сонгож,Түүнийг халдеичуудын Ураас гаргаж,Түүнд Абрахам гэдэг нэрийг өгсөн ЭЗЭН Бурхан юм.

8 Та түүний зүрхийг Таны өмнө үнэнч байхыг олоод,Канаанчуудын, хитчүүдийн, аморичуудын,Перизчүүдийн, иебусчуудын, гиргашчуудын газрыг түүнд,Түүний үр удамд өгөхөөр гэрээг байгуулсан.Та Өөрийн амлалтаа биелүүлсэн.Учир нь Та зөвт юм.

9 Та Египетэд манай өвөг дээдсийн зовлонг үзэж,Улаан Тэнгисийн дэргэд тэдний орилолдохыг сонссон.

10 Тэгээд Та Фараоны эсрэг болон түүний бүх зарц нар,түүний газрын бүх ард түмний эсрэг тэмдгүүд болон гайхамшгийг үзүүлсэн.Учир нь тэд манай өвөг дээдэст омгорхон хандахыг Та мэдсэн бөгөөдЭнэ өдөр байгаа шиг нэрийг Өөртөө өгөв.