Нехемиа 9:8-14 АБ2004

8 Та түүний зүрхийг Таны өмнө үнэнч байхыг олоод,Канаанчуудын, хитчүүдийн, аморичуудын,Перизчүүдийн, иебусчуудын, гиргашчуудын газрыг түүнд,Түүний үр удамд өгөхөөр гэрээг байгуулсан.Та Өөрийн амлалтаа биелүүлсэн.Учир нь Та зөвт юм.

9 Та Египетэд манай өвөг дээдсийн зовлонг үзэж,Улаан Тэнгисийн дэргэд тэдний орилолдохыг сонссон.

10 Тэгээд Та Фараоны эсрэг болон түүний бүх зарц нар,түүний газрын бүх ард түмний эсрэг тэмдгүүд болон гайхамшгийг үзүүлсэн.Учир нь тэд манай өвөг дээдэст омгорхон хандахыг Та мэдсэн бөгөөдЭнэ өдөр байгаа шиг нэрийг Өөртөө өгөв.

11 Та тэдний өмнө тэнгисийг хувааж,Тэд тэнгисийн дундуур хуурай газраар өнгөрсөн.Тэднийг нэхэгчдийг Та хүчит усанд чулуу хаях мэт гүн уруу чулуудсан.

12 Үүлэн баганаар Та тэднийг өдөр нь удирдаж,Шөнө нь тэдний явах замыг галан баганаар гэрэлтүүлсэн.

13 Тэгээд Та Синаи уулан дээр бууж ирэн,Тэдэнтэй тэнгэрээс ярьсан.Та тэдэнд шударга зарлиг ба үнэн хуулиудыг,Сайн дүрэм ба тушаалуудыг өгсөн.

14 Та тэдэнд Өөрийн ариун амралтын өдрийг мэдүүлж,Өөрийн зарц Мосегээр дамжуулан тэдэнд тушаалууд,Дүрэм ба хуулийг өгсөн.