25 Та нар бүх зөвлөгөөг минь үл ойшоон, зэмлэлийг минь эс хүссэн.
26 Та нарын гамшиг сүйрэл дээр чинь би инээж,Айдас хүйдэст нэрвэгдэх цагт чинь би элэг доог хийнэ.
27 Айдас хүйдэс шуурга мэт ирж, гамшиг хуй салхи мэт нөмөрч,Зовлон зүдгүүр, гай тотгор та нарт ирэхэд би тийн хандана.
28 Тэр үед тэд намайг дуудах боловч би хариу эс өгнө.Тэд намайг хичээнгүйлэн хайх боловч эс олно.
29 Яагаад гэвэл тэд мэдлэгийг үзэн ядаж,ЭЗЭНээс эмээхүйг эс сонгов.
30 Тэд миний зөвлөгөөг хүлээж авахгүй,Миний бүх зэмлэлийг хайхраагүй.
31 Тийнхүү тэд өөрсдийн үйлсийн үр жимсийг идэж,Өөрсдийн сэдсэн зүйлдээ сэтгэл ханамжтай байх болно.