1 Хүү минь, миний сургаалыг бүү март.Чи зүрхэндээ тушаалыг минь сахь.
2 Учир нь өдрүүдийн хийгээд амьд явах он жилүүдийн урт,Амар тайвныг тэд чамд нэмэх болно.
3 Үнэн ба энэрэл чамайг бүү орхиг.Эдгээрийг цээжнийхээ самбарт бичиж, хүзүүгээрээ ороо.
4 Тийнхүү чи Бурханы болоод хүмүүсийн нүдний өмнө таалал хийгээд нэр төрийг олно.
5 Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ.Өөрийн ойлголтод бүү түшиглэ.
6 Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд.Тэр чиний замыг шулуун болгоно.
7 Өөрийнхөө нүдний өмнө бүү мэргэн бай.ЭЗЭНээс эмээж, хорон муугаас эргэ.
8 Энэ нь ясанд чинь шим тэжээл, биенд чинь амин дэм болно.
9 Бүх бүтээгдэхүүнийхээ дээжээр болон эд хөрөнгөөрөө ЭЗЭНийг дээдэл.
10 Тэгвэл агуулах чинь пиг дүүрч,Торхнууд чинь шинэ дарсаар бялхана.
11 Хүү минь, ЭЗЭНий сахилгажуулалтыг бүү дургүйц, зэмлэлийг нь бүү огоор.
12 Учир нь хүүгээ таалдаг эцэг хүний адил ЭЗЭН хайрладаг хүнээ зэмлэдэг юм шүү.
13 Мэргэн ухааныг олдог хүн, ухаарал авдаг хүн ерөөлтэй еэ.
14 Учир нь мэргэн ухааны ашиг болбоос цалин цагаан мөнгөний ашигаас ч илүү,Орлого нь шижир алтныхаас ч илүү.
15 Энэ нь эрдэнэсээс ч илүү нандин, чиний хүсэх ямар ч зүйл түүнтэй зүйрлэшгүй.
16 Түүний баруун гарт нь урт удаан амьдрал залрах агаад зүүн гарт нь алдар суу болон баялаг буй.
17 Мэргэн ухааны зам тааламжит бөгөөд бүх жим нь амар тайван.
18 Түүнээс зуурагсдад тэр нь амийн мод.Түүнийг тэр даруй барьж авах хүн бүр ерөөлтэй.
19 ЭЗЭН мэргэн ухаанаар газрыг бий болгож,Оюун ухаанаар тэнгэрийг тогтоожээ.
20 Түүний мэдлэгээр гүнүүд нээгдэж, үүлнээс шүүдэр унасан.
21 Хүү минь, саруул мэргэн ухаан хийгээд хэрсүү ухааныг сахиж,Энэ бүхнийг нүднээсээ бүү салга.
22 Тийм байх бөгөөс эдгээр нь сэтгэлд чинь амь,Хүзүүнд чинь гоёл болно.
23 Тэгвэл чи замаараа аюулгүй алхах бөгөөд чиний хөл бүдрэхгүй.
24 Чи хэвтэх үедээ ч айж эмээхгүй.Хэвтэх үедээ ч зүүд нойр чинь сайхан байх болно.
25 Гэнэтийн аймшгаас бүү ай.Хар санааны хор хөнөөл ирэх үед ч бүү ай.
26 Учир нь ЭЗЭН чамд эр зориг болох бөгөөдХөлийг чинь занганд орохоос хамгаална.
27 Хэрэв чиний хүч хүрэх юм бол хүртвэл зохих хүмүүст нь сайныг өгөхөөс бүү татгалз.
28 Туслах боломжтой атлаа хөршдөө“Яваад ир. Маргааш би өгье” гэж бүү хэл.
29 Хажууд чинь амгалан амьдрах хөршийнхөө эсрэг хорон мууг бүү сэд.
30 Хэрэв хүн чамд хорон мууг учруулаагүй бол шалтгаангүйгээр тэр хүнтэй бүү маргалд.
31 Хүчирхийлэгч хүнд бүү жөтөөрх.Тийм хүний аль ч замыг бүү сонго.
32 Учир нь муу зальтай хүн ЭЗЭНий хувьд жигшүүртэй.Харин Тэр цэх шулуун хүнтэй дотно байдаг юм.
33 ЭЗЭНий хараал хар муу санаатны гэр дээр байна.Харин Тэр шударга зөв байгчийн орон гэрийг ерөөнө.
34 Хэдийгээр Тэр доромжлогч хүмүүсийг тохуурхдаг боловчЗовж зүдрэгсдэд нигүүлслээ өгдөг.
35 Мэргэн хүмүүс сайн нэрийг өвлөдөг болМунхгууд муу нэрээрээ сайрхдаг ажээ.