3 Зөв, үнэн, шударга зүйлсийг үйлдсэнээрСахилга бат болон хэрсүү байдалд суралцах,
4 Гэнэн нэгэнд хэрсүү байдлыг,Идэр нэгэнд бодлоготой үйлдэл ба мэдлэгийг өгөхөөр;
5 Мэргэн нэгэн нь сонсож, мэдлэгээ тэлэх,Ухаалаг нэгэн нь мэргэн зөвлөгөөг авахын тулд;
6 Сургаалт үгс хийгээд сургаалт зүйрлэлүүд баМэргэн ухаантнуудын үгс хийгээд оньсого таавруудыг нь ухаж ойлгохын тулд юм.
7 ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхлэл мөн.Харин мунхгууд сургамж ба мэргэн ухааныг үл тоомсорлодог.
8 Хүү минь, эцгийнхээ сургамжийг сонс.Эхийнхээ зааврыг бүү огоор.
9 Чухамдаа эд л тэргүүнд чинь нигүүлсэлт цэцгийн титэм,Хүзүүнд чинь чимэг билээ.