4 Лазан гар ядуу зүдүүг авчирна,Хичээнгүй гар баян болгоно.
5 Ухаант хүү ургацаа цагт нь хураана,Харин ургац хураах цагаар нойрсогч хүү ичгүүрт автана.
6 Ерөөл нь шударга зөв хүний тэргүүн дээр оршино,Харин хүчирхийлэл нь хар санаатны аманд нууцлагддаг.
7 Шударга зөв хүний тухай дурсамж нь ерөөлтэй болХар санаатны нэр ой гутаана.
8 Мэргэн зүрхтэй хүн зөвлөгөөг хүлээж авдаг болЧалчаа мунхаг нь сүйрэх болно.
9 Үнэнч шударга замаар алхагч нь аюулаас ангид явдаг болЗамаасаа гаждаг хүн баригдах болно.
10 Нүдээ ирмэгч нь гай тотгорыг авчирдаг.Чалчаа мунхаг нь сүйрэх болно.