11 Шулуун шударга хүмүүсийн ерөөлөөр хот нь дэвжин дээшилдэг болХар санаатны ам түүнийг доош нураадаг.
12 Хөршдөө зэвүүцэгч нь ухаанаар дутмаг байгаа хэрэг.Харин ухаалаг нэгэн дуугүй байна.
13 Задгай амтай хүн нууцыг задруулдаг болИтгэл хүлээсэн хүн үйл хэргийг нууцалдаг юм.
14 Удирдамжгүй аваас ард түмэн нь мөхнө.Харин олон зөвлөгчтэй аваас ялалтанд хүрнэ.
15 Харь хүний төлөө батлан даагч нь үүнийхээ төлөө үнэхээр зовно.Харин даалт гаргахыг үл хүсэгч нь аюулгүй байна.
16 Нигүүлсэнгүй эмэгтэй хүндэтгэлийг хүлээнэ.Шаргуу дайчин эр баялгийг олно.
17 Энэрэнгүй хүн сэтгэлээ тэтгэдэг болХэрцгий ширүүн хүн сэтгэлдээ гай зовлон хураана.