3 Цэх шулуун хүмүүсийг үнэнч шударга байдал нь удирддаг болИтгэлгүй хүмүүсийг худал хуурмаг байдал нь хөнөөдөг аж.
4 Эд баялаг нь уур хилэнгийн өдөр ямар ч тус болохгүй.Харин зөв шударга байдал нь үхлээс чөлөөлнө.
5 Гэмгүй хүний зөв шударга байдал өөрийнх нь замыг тэгш болгодог.Харин хар санаатан өөрийнхөө хар санаанд ойчдог.
6 Цэх шулуун хүнийг зөв шударга байдал нь аварна.Харин итгэлгүй хүн сувдаг сэтгэлдээ баригдана.
7 Хар санаатан үхэхэд итгэл найдвар нь ор мөргүй алга болдог.Тийм хүний хүч чадалдаа найдсан горьдлого нь ч тасарна.
8 Шударга зөв нэгэн хүнд байдлаас гардаг болХар санаатай хүн оронд нь ордог.
9 Бурхангүй хүн амаараа хөршөө хөнөөнө.Харин зөв шударга хүн мэдлэгээр аврагдана.