3 Амаа захирагч нэгэн амиа хамгаалдаг юм.Амаа айхтар том ангалзуулагч хүн сүйрэх болно.
4 Залхуу хүн хүсдэг боловч юуг ч хүртдэггүй.Харин хичээнгүй хүний хүсэл биелнэ.
5 Зөв шударга хүн худал хуурмаг зүйлийг үзэн яддаг болХар санаатай хүн ичгүүр, гутамшигтай зүйлсийг хийдэг.
6 Зөв шударга байдал гэмгүй нэгнийг өмгөөлөн хамгаалдаг болХар санаа нь нүгэлтнийг ниргэдэг.
7 Юу ч үгүй атлаа өөрийгөө баян болгодог нэгэн байна.Агуу баялагтай атлаа өөрийгөө ядуу болгодог өөр нэгэн ч байх юм.
8 Хүний баялаг өөрийнх нь амийг золиосолж магадгүй.Харин ядуу хүн аюул заналыг үл сонсоно.
9 Зөв шударга хүний гэрэл хурц гэрэлтдэг.Харин хар санаатны дэнлүү бөхдөг.