1 Эелдэг хариулт уур хилэнг зайлуулна.Харин хүйтэн цэвдэг үгс уур хилэнг хөдөлгөнө.
2 Мэргэн хүний хэл мэдлэгийг зуучилдаг болМунхаг ам мунхаглал урсгадаг.
3 ЭЗЭНий мэлмий хаа ч байдаг баХорон мууг хийгээд сайныг хардаг.
4 Анагаадаг хэл амийн мод юм.Харин хазааргүй хэл сүнсийг бусниулдаг.
5 Мунхаг хүн эцгийнхээ сургамжийг эс тоомсорлодог.Харин зэмлэлийг хүлээн авдаг нь хэрсүү хүн мөн.