1 Зүрх сэтгэлийн бодол хүнд харьяалагддаг боловч,Хэлний хариулт ЭЗЭНээс ирдэг юм.
2 Хүмүүний хамаг зам өөрийнх нь нүдэнд цэвэр харагддаг болЭЗЭН учир шалтгаанаар нь цэгнэн үздэг.
3 Ажил үйлсээ ЭЗЭНд даатга тэгвэл бодсон санасан чинь биелнэ.
4 ЭЗЭН юм бүхнийг тус тусын зорилготойгоор бүтээжээ.Тэр ч байтугай хар санаатнууд хорон муугийн өдөрт зориулагдсан аж.