17 Цэх шулуун хүмүүсийн зам бол өөрсдийгөө хорон муугаас холдуулах явдал билээ.Өөрийн замыг анхааралтай ажигладаг хүн амиа хамгаална.
18 Сүйрлийн өмнө бардам зан явдаг болБүдэрч унахын өмнө дээрэлхүү зан явдаг.
19 Бардам хүмүүстэй олз хувааснаас,Дорд хүмүүсийн дунд даруу сүнстэй байсан нь хавьгүй дээр.
20 Үгэнд анхаарлаа хандуулдаг хүн сайн сайхныг олно.ЭЗЭНд итгэгч хүн ерөөлтэй!
21 Зүрхэндээ мэргэн хүн ухаалаг хэмээгдэнэ.Амтат үг яриа ятгалгыг улам нэмэгдүүлнэ.
22 Өөрийг нь эзэмшигч хүнд ухаан бол амийн ундарга юм.Харин мунхаг хүний сахилга нь мунхаглал юм.
23 Мэргэн хүний зүрх амаа сургадаг бөгөөдУруулдаа ятгалгыг нэмдэг.