3 Ажил үйлсээ ЭЗЭНд даатга тэгвэл бодсон санасан чинь биелнэ.
4 ЭЗЭН юм бүхнийг тус тусын зорилготойгоор бүтээжээ.Тэр ч байтугай хар санаатнууд хорон муугийн өдөрт зориулагдсан аж.
5 Бардам зүрхтэй хүн бүр ЭЗЭНий хувьд жигшил юм.Тийм нэгэн зайлшгүй шийтгүүлнэ.
6 Үнэн ба хайр энэрэл нүглийг цагаатгадаг.ЭЗЭНээс эмээхүй нь хорон муугаас холдуулна.
7 Хүмүүний зам ЭЗЭНий таалалд нийцэх цагтТэрээр түүний дайснуудыг нь хүртэл түүнтэй эв түнжинтэй байлгадаг.
8 Зүй бусаар олох үлэмж их орлогоос зөв шударгаар олох бага нь дээр.
9 Хүн оюун ухаандаа өөрийн замыг төлөвлөдөг болЭЗЭН түүний алхаа гишгээг чиглүүлдэг.