5 Бардам зүрхтэй хүн бүр ЭЗЭНий хувьд жигшил юм.Тийм нэгэн зайлшгүй шийтгүүлнэ.
6 Үнэн ба хайр энэрэл нүглийг цагаатгадаг.ЭЗЭНээс эмээхүй нь хорон муугаас холдуулна.
7 Хүмүүний зам ЭЗЭНий таалалд нийцэх цагтТэрээр түүний дайснуудыг нь хүртэл түүнтэй эв түнжинтэй байлгадаг.
8 Зүй бусаар олох үлэмж их орлогоос зөв шударгаар олох бага нь дээр.
9 Хүн оюун ухаандаа өөрийн замыг төлөвлөдөг болЭЗЭН түүний алхаа гишгээг чиглүүлдэг.
10 Хааны амнаас тэнгэрлэг шийдвэр гардаг.Шүүх цагт түүний ам алдаа гаргах ёсгүй.
11 Зөв дэнс ба хэмжүүр ЭЗЭНд харьяалагддаг.Уутан доторх бүх туухай Түүнийх юм.