9 Хүн оюун ухаандаа өөрийн замыг төлөвлөдөг болЭЗЭН түүний алхаа гишгээг чиглүүлдэг.
10 Хааны амнаас тэнгэрлэг шийдвэр гардаг.Шүүх цагт түүний ам алдаа гаргах ёсгүй.
11 Зөв дэнс ба хэмжүүр ЭЗЭНд харьяалагддаг.Уутан доторх бүх туухай Түүнийх юм.
12 Хаан ширээ зөв шударгад тулгуурладаг учраасХорон муу явдалтай холбогдох нь хааны хувьд жигшүүртэй юм.
13 Шударга зөв уруул хаанд таалагддаг.Үнэн ярьдаг хүнийг хаан хайрладаг.
14 Хааны уур хилэн үхлийн элч мэт буюу.Харин мэргэн хүн түүнийг тайтгаруулдаг.
15 Хааны нүүрэнд гэрэлтэх гэрэл дотор амьдрал буй.Түүний таалал нь хаврын борооны үүл мэт буюу.