2 Мунхаг хүн ухаанд баярладаггүй.Харин бодол санаагаа харуулахыг л эрмэлздэг.
3 Хар санаатан ирэхэд жигшүүр бас ирнэ.Гутамшгийн хамт ичгүүр ирнэ.
4 Хүмүүний амнаас гарах үгс гүний ус мэт бөгөөдМэргэн ухааны ундарга нь шоржигнон урсах горхи мэт буюу.
5 Хар санаатай нэгэнд тал засах баЗөв нэгнийг түлхэхийн аль аль нь сайнгүй аж.
6 Мунхгийн уруул нь эвдрэлцлийг авчирна.Түүний ам нь цохилтыг урьдаг.
7 Мунхгийн ам өөрийг нь сүйтгэнэ.Түүний уруул сэтгэлийг нь урхидна.
8 Ам хэлээ билүүдэгчийн үгс амтат идээ будаа мэт баТэдгээр үгс ходоодны мухарт ч хүрнэ.