1 Гажсан яриатай мунхаг нэгэн байснаасЯдуу атлаа үнэнч шударга байдал дотроо явдаг нэгэн байх нь дээр.
2 Бас мэдлэггүй байх нь хүний хувьд сайн хэрэг биш.Яаруу хүн хий гишгэдэг юм.
3 Хүмүүний мунхаглал замыг нь балладаг бөгөөдТүүний зүрх сэтгэл ЭЗЭНий эсрэг хилэгнэн дайрна.
4 Эд баялаг олон найзуудтай болгодог.Харин ядуу хүн найз нөхдөөсөө салсан байдаг.
5 Хуурамч гэрч заавал шийтгэл хүлээнэ.Худал хэлдэг хүн ч бас зугтаж чадахгүй.
6 Олон хүмүүс эрх мэдэлтнүүдийн ивээлд багтахыг санаархдаг агаадБэлэг сэлт өгдөг нэгэнд хүн бүр найз нөхөд ажээ.