11 Хүмүүний хэрсүү байдал түүнийг уурандаа удаан байхад сургадаг.Гэм бурууг харахгүй өнгөрөх нь түүний алдар суу билээ.
12 Хааны хилэгнэх нь арслангийн архирахтай адил боловчТаалал нь өвсөн дээрх шүүдэр мэт буюу.
13 Мунхаг хөвгүүн эцгийнхээ сүйрэл нь юм.Хэрүүлч эхнэр тасралтгүй дуслах устай адил буюу.
14 Орон байр болон эд хөрөнгө нь эцгээс өвлөн ирдэг болУхаалаг эхнэр ЭЗЭНээс ирдэг ажээ.
15 Залхуурал хүнийг гүн нойронд автуулна.Лазан хүн өлсгөлөнд нэрвэгдэнэ.
16 Тушаалыг сахигч хүн сэтгэлээ хамгаална.Харин өөрийн замыг хайхардаггүй хүн үхэх болно.
17 Ядуу хүнд харамгүйгээр өгөгч хүн ЭЗЭНд зээлүүлж байгаа хэрэг.Тэр хүний сайн үйлийнх нь төлөө ЭЗЭН буцааж төлнө.