2 Бас мэдлэггүй байх нь хүний хувьд сайн хэрэг биш.Яаруу хүн хий гишгэдэг юм.
3 Хүмүүний мунхаглал замыг нь балладаг бөгөөдТүүний зүрх сэтгэл ЭЗЭНий эсрэг хилэгнэн дайрна.
4 Эд баялаг олон найзуудтай болгодог.Харин ядуу хүн найз нөхдөөсөө салсан байдаг.
5 Хуурамч гэрч заавал шийтгэл хүлээнэ.Худал хэлдэг хүн ч бас зугтаж чадахгүй.
6 Олон хүмүүс эрх мэдэлтнүүдийн ивээлд багтахыг санаархдаг агаадБэлэг сэлт өгдөг нэгэнд хүн бүр найз нөхөд ажээ.
7 Ядуу хүний бүх ах дүүс түүнийг үзэн яддаг байхадНайз нөхөд нь түүнээс ямар их холдох бол доо!Тэр тэднийг үгээрээ царайчлавч, тэд үл олдоно.
8 Мэргэн ухааныг олж авдаг нэгэн сэтгэлээ хайрлана.Ухааныг дээдэлдэг нэгэн сайныг олно.