5 Хуурамч гэрч заавал шийтгэл хүлээнэ.Худал хэлдэг хүн ч бас зугтаж чадахгүй.
6 Олон хүмүүс эрх мэдэлтнүүдийн ивээлд багтахыг санаархдаг агаадБэлэг сэлт өгдөг нэгэнд хүн бүр найз нөхөд ажээ.
7 Ядуу хүний бүх ах дүүс түүнийг үзэн яддаг байхадНайз нөхөд нь түүнээс ямар их холдох бол доо!Тэр тэднийг үгээрээ царайчлавч, тэд үл олдоно.
8 Мэргэн ухааныг олж авдаг нэгэн сэтгэлээ хайрлана.Ухааныг дээдэлдэг нэгэн сайныг олно.
9 Хуурамч гэрч заавал шийтгэл хүлээнэ.Худал хэлдэг хүн мөхөх болно.
10 Тансаг байдал мунхагт үл зохино.Зарц хүн ноёдыг захирах нь бүр ч зохимжгүй.
11 Хүмүүний хэрсүү байдал түүнийг уурандаа удаан байхад сургадаг.Гэм бурууг харахгүй өнгөрөх нь түүний алдар суу билээ.