1 Хүү минь, хэрэв чи миний хэлэхийг хүлээн авч,Миний тушаалуудыг дотроо нандигнан хадгалбал,
2 Мэргэн ухаанд анхааран чих тавьж цээжээ тунгаан бодох уруу хандуулдаг бол,
3 Хэрэв чи ялгах чадварын төлөө чанга дууддаг,Ухаарахын төлөө дуу хоолойгоо өндөрсгөдөг бол,
4 Хэрэв чи түүнийг цалин цагаан мөнгө мэт эрж,Нууцлагдсан эрдэнэ мэт хайдаг бол,
5 ЭЗЭНээс эмээхүйг чи ухаарна,Бурханы мэдлэгийг олж авна.