2 Хүн бүрийн зам өөрийнх нь нүдэнд зөв харагддаг,Харин ЭЗЭН хүмүүний зүрхийг дэнсэлнэ.
3 Шударга хийгээд зөвийг үйлдэх нь ЭЗЭНд өргөлөөс ч илүү таалагддаг.
4 Ихэмсэг харц болон бардам зүрх болбоос хар санаатай хүмүүсийн дэнлүү бөгөөд нүгэл ажээ.
5 Хичээл зүтгэлтэй хүний төлөвлөгөөнүүд үнэхээр ашиг тусаа өгнө.Харин адгуу хүн үнэхээр ядууралд хүрнэ.
6 Худалч хэлээр эрдэнэсийг олж авах явдал ньНүүгээд өнгөрөх үүл ба үхлийн занга мэт буюу.
7 Хар санаатнууд шударга үйлдлээс татгалздаг тулТэдний хүчирхийлэл өөрсдийг нь үгүй хийнэ.
8 Гэмт хүний зам тахир байдаг.Харин гэмгүй хүний хувьд гэвэл түүний хандлага ньзөв шулуун.