20 Учир нь хорон муу хүн ирээдүйгүй.Хар санаатны дэнлүү бөхнө.
21 Хүү минь, ЭЗЭНээс болон хаанаас эмээгтүн.Тэднийг эсэргүүцэгч нартай бүү нийл.
22 Учир нь тэдний гамшгууд гэнэт гарч ирнэ.Хэн хэнээс нь ирэх эвдрэл сүйрлийг хэн мэдэх билээ?
23 Эдгээр нь ч гэсэн мэргэн хүмүүсийн үгс юм.Шүүх дээр тал засах нь сайн зүйл биш.
24 Хар санаатай хүнд“Чинийх зөв шударга” гэж хэлэгчийг хүмүүс зүхэх бөгөөдУлс үндэстнээрээ түүнд зэвүүцнэ.
25 Харин хар санаатныг зэмлэгчдэд талархал байх болно.Тэдний дээр сайн ерөөл оршино.
26 Зөв хариулт өгсөн хүн уруул дээр үнсэж буй хэрэг.