3 Гэр орон мэргэн ухаанаар сүндэрлэж, оюун ухаанаар тогтдог.
4 Мэдлэгийн хүчээр өрөөнүүд чинь эрхэм нандин баялгаар дүүрнэ.
5 Мэргэн хүн чадалтай.Ухаантай хүн хүчээ бататгана.
6 Мэргэн удирдамжийн дагуу чи дайт.Олон зөвлөгчийн дотор ялалт бий.
7 Мэргэн ухаан нь мунхагт дэндүү өндөр юм.Тэрээр хаалганы дэргэд амаа нээхгүй.
8 Хорон мууг хийхээр төлөвлөдөг нэгнийг хүмүүс хорлогч гэж дуудна.
9 Мунхаглалыг сэдэх нь нүгэл.Басамжлагч нэгэнд хүмүүс дургүйцдэг.