11 Цагаа олсон зөв үг болбоос мөнгөн хээ угалзны дунд шигтгэсэн алтан алим мэт буюу.
12 Мэргэн зэмлэгчийн үгс болбоосЧих тавин сонсогч нэгэнд шижир алтан гоёл ба алтан ээмэг мэт буюу.
13 Итгэлт элч болбоос өөрийг нь явуулагсдад ургацын үеэрх хурын сэрүү таталт мэт байдаг.Тэрээр эздийнхээ сэтгэлийг тэнхрүүлнэ.
14 Үл өгдөг атлаа бэлгүүдээрээ сайрхагч болбоос хургүй үүл ба салхи мэт буюу.
15 Захирагч хүнийг тэвчээрээр ятгаж болно.Уян хатан хэл ясыг ч хугалж чадна.
16 Чи зөгийн бал олсон уу?Хэтрүүлээд бөөлжихгүйн тулд хэрэгцээнийхээ хэрээр л түүнийг ид.
17 Хөршийнхөө гэрт цөөхөн оч.Эс тэгвэл гэрийн эзэн чамаас залхаж, чамайг үзэн ядах болно.