16 Чи зөгийн бал олсон уу?Хэтрүүлээд бөөлжихгүйн тулд хэрэгцээнийхээ хэрээр л түүнийг ид.
17 Хөршийнхөө гэрт цөөхөн оч.Эс тэгвэл гэрийн эзэн чамаас залхаж, чамайг үзэн ядах болно.
18 Хөршийнхөө эсрэг худал мэдүүлэг өгдөг хүн болбоосИлд, хурц үзүүртэй сум, шийдэм мэт буюу.
19 Хэцүү цагт итгэлгүй хүнд найдах нь янгинах шүд, доголон хөл мэт буюу.
20 Зовж шаналсан зүрхэнд дуу дуулдаг хүн болбоосшархан дээр давс үйрүүлэх мэт, эсвэл хүйтэн өдөр хувцсаа тайлаад явах хүн мэт буюу.
21 Хэрэв дайсан чинь өлссөн бол түүнд идэх хоол өг.Цангасан бол уух юм өг.
22 Учир нь ингэснээр чи түүний толгой дээр шатаж буй нүүрс овоолж байна гэсэн үг бөгөөдЭЗЭН чамайг шагнана.